• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2012-02-08 11:15:18
    Уншсан: 10655
    Сэтгэгдэл: 0

    Цаг агаарын өөрчлөлт арьс, үсэнд нөлөөлдөг үү?882

    Цаг агаар хэдэн хэмтэй байгаагаас шалтгаалан арьс болоод үсээ өөр өөр аргаар арчилж байгаарай.

    -20°С: Арьс чинь улайж, хуурайшиж барзайдаг. Цочирдсон байдлыг нь дарахын тулд найрлагандаа овъёс, эсвэл алоэ агуулсан чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

    0°С: Хүйтнээс болж арьсны алдагдаж илүү мэдрэмтгий болдог. Шийдэл нь тун энгийн: жирийн, хамгаалах үйлчилгээтэй чийгшүүлэгч тос хэрэглээрэй.

    +5°С: Тусгай зөөлрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн ашиглахгүй бол үс чинь ширүүн, арзгар болно, ялангуяа буржгар/хөвсгөр/долгионтой үстэй бол. Үсэнд чинь тэжээл өгч зөөлрүүлэх үйлчилгээтэй үсний ангижруулагч тогтмол ашиглаж байхыг зөвлөж байна.

    +10°С: Буржгар, долгионтой үсний хувьд хамгийн тохиромжтой цаг агаарын хэм. Үснийхээ хэлбэрийг удаан хадгалахыг хүсвэл силикон агуулаагүй гель, мусс ашиглаарай.

    +15°С: Үсээ янзлахдаа гель ашиглах нь хамгийн тохиромжтой. Халуунд үснийхээ хэвийг хадгалахын тулд тэжээллэг, зөөлөн гель хэрэглээрэй.

    +20°С: Цаг агаар арьсанд чинь ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй тул арьс чинь хамгийн гоёороо байна. Гэхдээ хэт ягаан туяанаас арьсаа хамгаалж SPF-тосыг заавал хэрэглээрэй.

    +35°С: Хөлс болоод арьсан дээр үүсэх тослог арьсны нүх сөвийг бохирдуулдаг. Арьсныхаа хүчил-шүлтийнх нь тэнцвэрийг хангаж, арьсаа уян хатан сэргэг байлгахын тулд нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэхээ битгий мартаарай.

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-02-08 11:15:18
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.