• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2011-11-24 16:51:47
    Уншсан: 21718
    Сэтгэгдэл: 1

    Их Мөнгө Зарцуулалгүй Гэрээ Тохилог Болгох Арга68

    Гэр орноо илүү тохилог болгохын тулд их мөнгө зарцуулах шаардлагагүй. Үнэн хэрэгтээ нүсэр дизайн, засвар гэхээс үл мэдэгдэм жижигхэн өөрчлөлт хийхэд л өрөө өөр болоод ирдэг. Ямар өөрчлөлт хийж болох талаар Cosmo зөвлөж байна.

    интерьер

    Диванаа зөөлхөн бүтээлгээр бүтээх бол найзад чинь диван дээр суугаад, танайд л үлдэх хүсэл төрөх болно.

    Дэгжин жааз

    Гэрэл зураг байхад гэрт цугларсан зочдын дунд яриа үүсэх нь амархан. Тэгээд ч сүүлийн үеийн зурагны жаазнууд маш өнгөлөг, дэгжин дизайнтай болсон учир дангаараа ч өрөөний чимэглэл болчихно. Зочны өрөөгөө дурсамжтай аялал болон найзуудтайгаа авахуулсан зурагнуудаар чимэглэ. Гоё, дэгжин жааз байхад доторхи зургийг нь үе үе сольж байхад ч зугаатай.

    Унтлагын өрөөний хивс

    Дулаахан орноосоо босоод хүйтэн шалан дээр хөлөө тавих тийм ч таатай зүйл биш. Ер нь, “нүцгэн” шал ямар ч өрөөг хүйтэн харагдуулдаг. Тиймээс орныхоо хөлөнд зөөлхөн жижиг хивс дэвсээрэй. Хүйтэн өглөө босоход урамтай шүү дээ.

    Өрөөнд чинь тод өнгийн зүйлс их байгаа бол завсрын өнгөтэй хивс сонгоорой. Үгүй бол тод өнгө сонго.

    Бүрхүүлтэй чийдэн

    Нүүрний өө сэв, будалт тодроод л, ер нь их тохигүй байдаг учир хурц гэрэлтэй өрөөнд хүмүүс биеэ бариад байдаг. Хэрэв чи гэртээ party зохион байгуулах гэж байгаа бол гэр ахуйн барааны дэлгүүрээс хямдхан чийдэнгийн бүрхүүл олж аваарай.  Өрөөний чийдэнгээ бүтээхэд  л гэрэл зөөлрөх тул танай найзууд ч биеэ барилгүй, чөлөөтэй наргих боломжтой болно.

    Хананы цаасны дулаахан өнгө

    Өнөөдөр интерьер дизайнерууд Surprise Amber нэртэй ханын цаасны өнгийг хамгийн гайхалтай өнгө гэж үзэж байна. Учир нь энэ зөөлөн,  ууссан өнгө ямар ч хүний арьсыг өнгөлөг харагдуулах төдийгүй тайвшруулах ид шидтэй. Үүнтэй ижил төстэй өнгийн ханын цаасыг зочныхоо эсвэл өөрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг өрөөнийхөө хананд наагаад үзээрэй.

    Сэнгэнэсэн үнэртэй лаа асаа

    Цэвэрхэн орчинд хүн амар тайван байдаг. Хэрэв ажлын ачааллаас болоод унтлагын өрөөгөө сайтар цэвэрлэж амжихгүй байгаа бол нэг заль зааж өгье. Бид угаагаад индүүдсэн даавууны шинэхэн үнэрийг цэвэр байдалтай шууд холбож ойлгодог шүү дээ. Тиймээс даавууны сэнгэнэсэн үнэртэй лаа асаах буюу агаар цэвэрлэгч цацаад үз.

    Сүлжмэл сагс

    Унтлагын өрөө бол чиний амралтын бүс. Тиймээс орны дэргэдэх шүүгээгээ нүдний шил, ном сэтгүүл, биеийн тос, зурагтын удирдлага гэх мэт зүйлээр дүүргэх хэрэггүй. Хямдхан сүлжмэл сагс эсвэл өвөрмөц том таваг худалдаж аваад жижиг сажиг зүйлээ бүгдийг нь хийж тавь. Тэгвэл орны дэргэдэх орчин маш цэмцгэр болж,  унтаж амрах орчныг бүрдүүлэх болно.
     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-11-24 16:51:47
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2014-07-18 23:21:45
    niceflags=1flags=1