Уншсан: 20150
Сэтгэгдэл: 25Орчин үед хамгийн элбэг тохиолддог эмгэг ба эмэгтэйчүүд эмчид хандах гол шалтгаануудын нэг болсон үтрээний мөөгөнцөр гэдэг нь үтрээ ба гадна бэлэг эрхтэний мөөгөнцрөөс үүсгэгддэг үрэвсэлт өвчин юм. Нийт эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид 1 удаа ч болов үтрээний мөөгөнцөрөөр өвчилсөн байдаг бол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд өвчлөл 45%-д хүрдэг.
Үтрээний мөөгөнцөр үүсэх шалтгаан?
Хөрөнгө хэлбэрт мөөгөнцөр нь эрүүл хүний бие махбодид бага хэмжээгээр байнга оршиж байдаг (арьсан дээр, амны хөндийд, хоол болвсруулах зам ба шээс дамжуулах системд) ба хэвийн үед өвчин үүсгэдэггүй. Гэвч чихрийн шижин, жирэмслэлт, антибиотик хэрэглэх, дааврын өндөр агууламжтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд хэрэглэх, умайн доторхи ерөндөг буюу спираль, диафрагма хэрэглэх, таргалах, нийлэг эдээр хийсэн бариу дотуур хувцас г.м хүчин зүйлсийн нөлөөнд биеийн дархлаа сулрах үед өвчилдөг.
Үтрээний мөөгөнцөр яаж илэрдэг вэ?
Мөөгөнцөрт үрэвсэлийн үед үтрээнээс дунд зэргийн эсвэл их хэмжээний аарцархаг, үнэргүй ялгадас гарна. Гадна бэлэг эрхтэн хорсож загатнана. Загатнаа нь үдээс хойш, унтаж байх үед, усанд орсоны буюу угаалга хийсний дараа, бэлгийн харьцаанд орж байх үед, биений юм ирж байгаа тохиолдолд нэмэгддэг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Дээр дурьдсан шалтгаануудаас зайлсхийж хамгийн гол нь биеийнхаа дархлааг дэмжих хэрэгтэй. Антибиотик хэрэглэж байгаа үед зайлшгүй мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл хавсарч ууж байх хэрэгтэй. Мөн одоо гадаа хүйтэрч байгаатай холбоотой бүсгүйчүүд минь доороосоо даарахгүй мөн хүйтэн пилтан эсвэл паркеман шалан дээр хөл нүцгэн явахгүй байх хэрэгтэй .
Эмчилгээ
Эмчилгээг гэрээр дур мэдэн хийж болохгүй гэдгийг анхаараарай. Шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй эмэгтэйчүүдийнхаа эмчид хандан шинжилгээ өгч, шаардлагатай эмчилгээг эхлүүлнэ.
Эх үүсвэр: Etemo.mn
Фото эх үүсвэр: Shutterstock