• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2012-08-13 14:12:18
    Уншсан: 29549
    Сэтгэгдэл: 4

    Гоо сайхны тустай 9 зөвлөгөө1998

    Өдөр тутамдаа хэрэгжүүлэх гоо сайхны 9 зөвлөгөөг хүргэж байна.

    нүүр арчилгаа, гоо сайхан, зөвлөгөөУлаан нүд
    Хэрэв харшилаас болон бусад шалтгаанаас үүдэн нүд чинь улайдаг бол ногоон өнгийн (ногоон туяатай) зовхины будаг хэрэглэхээс татгалз. Ногоон өнгө нүдийг чинь илүү улаан харагдуулна. Үүний оронд хар, хар хөх өнгийн зовхины будаг нүдний цагааныг илүү гялалзуулж, цайвар харагдуулна. 

    Хөмсөгөө загварлаг болго
    Өргөн хөмсөг хэдийн моодноос гарсан. Нуман хэлбэртэй нарийн хөмсөг илүү зохимжтой. Хэрэв хөмсөг чинь “үгэнд орохгүй” байвал хөмсөгний щетка, үсний лак хэрэглээрэй (Анхаар! Болгоомжтой хэрэглэ).

    Суурь кремийн өнгийг илүү “гэгээтэй”, “зөөлөн” болго
    Зузаан суурь крем зуны халуунд хэцүү байдагыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Илүү гэгээлэг өнгөтэй болгож, “шингэрүүлэх”-ийн тулд бага зэрэг зовхины тос нэмж өг.

    Уруулын будгаа хөргө
    Уруулын будгаа хөргөгчиндөө хадгал. Тэгж чадвал уруулын будаг чинь хэлбэрээ алдалгүй удаан хэргэлэгдэх болно. Харин чи уруулаа будах үедээ сэрүү татсан таатай мэдрэмжийг авна.

    Уурнаас гар
    Шүршүүрийн дараа үсээ хэвэнд оруулах хүндрэлтэй байна уу? Тэгвэл ванны өрөөнөөсөө гарч үсээ хатааж, хэвэнд оруул. Чийглэг агаар, уур үсээ хэвэнд оруулах ажлыг чинь улам хүндрүүлэх болно.

    Долгиотой үстэй бол
    За энэ “нууцыг” хүн бүр л мэдэх байх үсээ сүлжээд долгио оруул. Харин дараа нь тэрхүү долгион оруулсан үсээ сонирхолтой хэлбэрт оруулаарай. Тэйлор Свифт, Николь Кидман зэрэг ододоос жишээ авч болох юм. 

    Торгон дээр унт
    Хэрэв чиний үс нарийн бөгөөд хугарамтгай бол шөнө унтаж байх үед чинь үс чинь ширэлдэж, арзайж босч ирнэ. Тиймээс үсээ хайрлах үүднээс ширэлдүүлэхгүйн тулд торгон материалаар хийсэн цагаан хэрэглэл хэрэглэхийг зөвлөж байна.

    Төмс хэрэглэ
    Зун гайхалтай улирал. Урт өдөр богино шөнө. Тиймээс ихэнхи хүмүүс зун олон цагаар унтаад байдаггүй. Үр дүн нь унжсан хөхөрсөн зовхи. Ингээд нүдээ амрааж, хөхрөлтөө арилгахын тулд түүхий төмсийг хөргөгчинд хэсэг байлгаад гаргаж ирээд нарийн хэрчинэ. Түүнийг усанд 1-2 минут байлгасны дараа нүдэн дээрээ 10 минут тавиарай.

    Сүүгээр нүүрээ угаа
    Гоо сайханчид сүүг зөвхөн эрүүл мэндэд тустай байгаад зогсохгүй арьсанд тустай хэмээн зөвлөж байна. Хөвөнгөө сүүнд дүрээд нүүрээ сайтар арчина. Дараа нь харин угаахаа мартваа. Лактоз (сүүний чихэр) бохирдолын цэвэрлэж, харин уураг арьсыг тэжээллэг бодисоор хангана. Хэрэв лактозын харшилтай бол сүүгээ усан үзэмээр орлуулж болох юм. Бас л гайхалтай үйлчилгээтэй хүнс шүү!    

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-08-13 14:12:18
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-11-25 13:03:21
    goy ymaa
    Зочин - 2012-12-23 09:52:43
    ҮС ХУГАРААД БАЙНА ЯАХ ВЭ? НАДАД ТУСЛААЧ
    Зочин - 2013-01-24 22:09:27
    bayarlaa amjilt
    Зочин - 2013-06-19 12:31:30
    сэвхтээд байна надад зөвлөгөө өгөөч яаж арилгах вэ