• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-07-03 14:39:58
    Уншсан: 9571
    Сэтгэгдэл: 0

    Тэдний түүх: Том Круз, Кэти Холмс 1774

    Тэд 2005 оны дөрөвдүгээр сард анх удаа олны өмнө хамтдаа гарч ирсэн юм. Опра Уинфригийн шоун дээр Том хайр сэтгэлийнхээ тухай ярихдаа догдлон үсэрч байлаа. Үүнээс хойш жилийн дараа Сури төрж, түүнийг төрснөөс хойш долоон сарын дараа тэд хуримаа хийсэн юм.

    Хурим, хурим, хурим

    Хуримын ёслолдоо хос залуус 2,5 сая доллар зарцуулж, бүгд Арманигаар гоёцгоосон байлаа. Арга ч үгүй биз Жоржио Армани, Том Круз нар эртний найзууд.

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmes

    2006 оны 11-р сарын 26-нд Ромоос 40 км зайнд орших Castello Odescalchi шилтгээнд тэдний хурим ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм. Хуриманд Уилл Смит эхнэр Жадагийн хамт, Брук Шилдс нөхөр Крис Хенчигийн хамт, Женнифер Лопес, Марк Энтони, Жим Кэрри, Жон Траволта, Ричард Гир, Рассел Кроу, Армани, Виктория Бекхэм нар хүрэлцэн ирж Андрэ Бочелли Ave Maria-гаа дуулж сайентолог гэгээнтэн хуримын ёслолыг удирдаж байлаа. Нэг үгээр хэлбэл цуутай, дуутай хурим болж өнгөрчээ.

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmesСайентологын заншлын дагуу хийгдсэн хурим нь хууль, эрхзүйн хувьд хүчингүй тул хос залуус Лос Анжелест гэрлэлтээ батлуулсан юм. Харин гэрлэлтийн гэрээг Кэтигийн аав өмгөөлөгч Мартин Холмс боловсруулсан. Мартин Холмс нь гэр бүл цуцлалтын процессын өмгөөлөгч гэдгээрээ алдартай нэгэн. Тэрээр гэрлэлтийн гэрээг охиндоо ашигтай байдлаар боловсруулсан нь мэдээж. Жишээ нь хэрэв 10 жил хамт амьдарсаны дараагаар гэрлэлтээ цуцлуулахад хүрвэл Круз хамтдаа амьдарсан жил тутам эхнэртээ 4 сая доллараар тооцож төлбөр төлөх бөгөөд Беверли-Хиллз дэх эдлэнгээ давхар өгнө. Харин эхнэрээ араар нь тавьсан тохиолдолд 5 сая доллар төлөхөөр гэрээнд тусгагджээ.

    Круз Суригийн нэр дээр 20 сая долларын хадгаламж нээсэн төдийгүй Комо нуурын эрэг дээр байшин худалдан авч өгчээ.  

    Гэрлэснээсээ хойш таван жилийн дараа салж буй тухай мэдээлэл Крузын 50 насны ой болохоос дөрвөн хоногийн өмнө задарлаа. Дашрамд дурдахад өнөөдөр Том Крузыг ой нь болж байгаа юм байна. 

    Гэр бүлийн амьдрал

    Кэтитэй гэрлэхээсээ өмнө Круз багагүй “туршлага” хуримтлуулсан нэгэн. Тэрээр анх жүжигчин, продюссер Мими Рожерстой (1987–1990) гэрлэж байсан. Дараа нь алдарт жүжигчин Николь Кидмантай (1990–2001) 11 жил хамт амьдарч холливудын төгс гэр бүл гэж “цоллуулж” байжээ. Тэд хамтдаа хоёр хүүхэд үрчлэн авсан. Vanilla Sky киноны зураг авалтын үеэр хамтран тоглогч Пенелопа Крустэй танилцан түүнтэй болзож эхэлсэн ба энэ нь Никольтой салах шалтгаан нь болсон.

    Кэти Томд охин бэлэглэж түүнийг аав болгосон. Одоохондоо салалтын шалтгаан тодорхойгүй бөгөөд таамаг төдий зүйлс л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна.

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmes

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmes

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmes

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmes

    тэдний нууц, түүх, салалт,Том Круз, Кэти Холмс, Tom cruse, katie holmes

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-07-03 14:39:58
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.