• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2012-04-04 10:00:32
    Уншсан: 29363
    Сэтгэгдэл: 1

    Дур тавилтын тухай 15 баримт1258

    Сексийн тухай мэдмээр баримтууд

    sex секс1. Эмэгтэй хүний дур тавилт дунджаар 6-10 секунд үргэлжилдэг. Зарим тохиолдолд 20 секунд ч үргэлжлэх нь бий.
    2. Эмэгтэй хүн цагт дээд тал нь 100 удаа дур тавьж чадна.
    3. Эмэгтэйчүүдийн 47%  гар хангалага хийх үедээ анх удаагаа дур тавьж үзэж байсан.
    4. Толгой нь өвдөж буй хүмүүсийн 48% нь дур тавилтын дараа өвчнөөсөө салдаг
    5. Эмэгтэй хүн дур тавих үедээ ухаан алдах тохиолдол байдаг. Маш ховор тохиолдолд эмэгтэйчүүд дур тавилтынхаа үед зүрхний шигдээс болсон байна. Магадгүй иймээс францчууд дур тавилтыг  «le petit mort» буюу «жижигхэн үхэл» гэж нэрлэдэг байх. 
    6. ХХ зууны эхэнд цахилгаан хиймэл эрхтэн (вибратор) зах зээлийг жинхэнэ “тэсэлсэн”. Хамгийн наад захын хэрэгтэй бүтээгдэхүүнээс илүү сайн зарагддаг байсан гэдэг.
    7. Гар хангалага хийх үедээ хамгийн их дур тавьсан тохиолдол 2006 онд бүртгэгджээ. Лондонд амьдардаг энэ бүсгүй нийт 49 удаа дур тавьжээ. Хамгийн сонирхолтой нь хэн тоолсон бол?
    8. Дур тавилтын үед сэтгэл хөдлөл болон айдсыг хянадаг тархины хэсэг ажиллагаагүй болдог. Өөрөөр хэлбэл чи аюулын тухай мартдаг гэсэн үг. 
    9. Эрэгтэй хүний дур тавилт тархинд нь яг л героин (хар тамхи) шиг үйлчилдэг. Тэрээр улам их хүссээр байдаг.
    10. Эмэгтэйчүүдийн 70% амьдралдаа ядаж нэг удаа дур тавьсан дүр эсгэж байсан. Харамсалтай нь зарим нь одоо хүртэл эсгэсээр л байгаа. Эмэгтэй хүн үнэхээр дур тавьж байгаа эсэхийг залуу нь эмэгтэйгийнхээ дур тавихаас хэдхэн мөчийн өмнө мэдэж чадна. Дур тавьж буй эмэгтэйн зүрх ойрхон хүчтэй цохилж, хүүхэн хараа нь томорч, үтрээний булчин “базалж”, хөхний товч нь хатуурдаг. Гэхдээ энэ бүх шинж чанаруудыг тэр тусмаа сексийн үед хөөрхий залууд шалгаж үзэхэд хүндрэлтэйл л байх даа.
    11. Сексийн үед эмэгтэйчүүдийн 30%  эрчүүдийн 75% нь л тогтмол дур тавьж чаддаг. Гэвч хэрвээ сексийн өмнөх энхрийллийн хугацаа 21 минут орчим үргэлжилвэл эмэгтэйчүүдийн статистик 90% хүртэл өсдөг. Тиймээс залуучуудаа битгий залхуураач ээ.  
    12. Гоё секс гэдэг бол ганцхан дур тавилт биш. Британийн Колумбийн Их сургуулийн профессорууд дур тавилт бол секс хэмээх “тааламжит шатлалын” нэгээхэн хэсэг нь хэмээн үздэг. “Тааламжит шатлал” нь сэрэл, өрнөл, оргил, дахин сэргэлт зэрэг олон үе шаттай ба энэ үе шатнуудын алинд нь ч хүн тааламжтай мэдрэмжийг мэдэрч болох юм байна.  
    13. Бүсгүйчүүдийн 1% хувь нь хөхөө таалуулах үедээ дур тавьж чаддаг.
    14. Долоо хоногт ядаж 1-2 удаа дур тавьдаг эрчүүд урт насалдаг. Харин эмэгтэйчүүдэд сексээс таашаал авах нь наслалтанд нь төдийлөн нөлөөлдөггүй. 
    15. Бүсгүйчүүддээ сексийн ханамж өгөхийн тулд дунджаар найман минут өдөөх хэрэгтэй. Гэхдээ зарим эмэгтэйчүүдэд ганцхан минут ч хангалттай байдаг.  

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-04-04 10:00:32
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-07-09 21:49:05
    OK OK